
МАН-аас санаачлан зохион байгуулдаг “Ард түмнээ сонсъё” аян ГовьАлтай аймагт Эх, үрсийн баяртай давхцсанаар Алтай нутгийн хүн зон хөл хөдөлгөөн ихтэй байна.
Энэ жил УИХ, Засгийн газраас одонтой эхчүүдэд жил тутам олгодог байсан тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Хоёрдугаар зэргийн одонтой эхэд олгодог 50 мянган төгрөгийг 100 мянга, нэгдүгээр зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Одонгийн шалгуур болсон хүүхдийн тоог буруулан дөрвөөс таван хүүхэд төрүүлсэн бол хоёрдугаар одон, зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн бол нэгдүгээр зэргийн одонгоор шагнахаар болж хамрах хүрээг нь нэмэгдүүлсэн юм. Эх, үрсийн баяраар Монгол Улсад 100 гаруй мянган алдарт эх төрж төр засгийн удирдлагуудаас одонгоо гарджээ.
Г.Дарь