Сүхбаатарын талбайд нүүдлийн цирк ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд нүүдлийн цирк ирлээ

Монгол улсад циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ойд зориулан “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид циркчилсэн шоу тоглолтоо толилуулж байна. Өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 12.00, 15.00 цагт хүүхэд багачууддаа Сүхбаатарын талбайд байрлах нүүдлийн майхан циркт тоглолтоо хийсэн билээ. Мөн тус тоглолт өнөөдөр 19.00 цагт баярын өдрийн тусгай хөтөлбөрийн дагуу дахин үзэгчдэд хүрэх юм. Тус циркийн уран бүтээлчид энэ сарын 5-ныг дуустал тавхан өдөр үдэш бүр 19.00 цагт “Ертөнц” нэртэй циркчилсэн шоу тоглолтоо толилуулах юм. Эх нутаг, торгоны зам, Африка гурван үзэгдэлт эл тоглолтын үзүүлбэрүүдийг соёлын тэргүүний ажилтан Д.Отгонцэцэг, соёлын тэргүүний ажилтан Ч.Хатанбаатар нар удирдан бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажиллан ерөнхий найруулагчаар Д.Зоригт ажиллажээ. Тус шоу тоглолтод “Шинэ цирк” төв болон “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид хамтран оролцжээ. Тоглолтын тасалбар таван мянган төгрөг бөгөөд Сүхбаатарын талбайд байрлах нүүдлийн майхан циркт худалдаалж байгаа юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж