“HD Production”-ны дэлгэцийн бүтээл болох “Ээжээ” уран сайхны кино өнгөрсөн сарын 25-нд Улаанбаатар, Дархан хотын “Соёмбо” кино театр, Өмнөговь аймгийн “Галакси” кино театр, Багануур дүүрэгт нэгэн зэрэг нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Ээжээ" уран сайхны киноны дуу клипийн хамт мэндэлжээ. "Мотив" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ц.Хулан нар хамтран “Ээжээ” дууг дуулсан байна. Эл дэлгэцийн шинэхэн уран бүтээл энэ сарын 5-нд “Тэнгис”, “Өргөө” кино театрууд болон бусад аймгуудаар гарч эхлэх юм. Хятадын алдарт зохиолч Лью Жен Чианы “Ээжээ, намайг дахиад нэг хайрлаач” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Ээжээ” уран сайхны киноны гол дүрд гавьяат жүжигчин Ж.Сүххуяг, жүжигчин М.Анхбаяр, М.Баяржаргал, А.Бадрал, Л.Сэлэнгэ нар тогложээ. “Ээжээ” кинонд эх үрийн нандин холбоо, хагацлын гашуун зовлон, өнөөгийн нийгмийн, баян хоосны ялгаа, эд хөрөнгө, өнгө мөнгөнөөс илүүтэй эх үрийн хайр, тэсвэр тэвчээр, өөрт тохиолдох хүнд, хэцүү бүхнийг ухаалаг шийдвэрээр хэрхэн даван туулж буйг харуулжээ.
Г.Даша
Клипийг ЭНД үзнэ үү