Премьер лигийн "Ливерпүүл" клуб багийнхаа дэд ахлагч Жордан Хендерсонд шинэ гэрээ санал болгосон ч татгалзсан хариу авсан гэнэ. Тэд түүнд долоо хоногийн 80 мянган фунт стерлинг амласан бөгөөд таван жилийн хугацаатай юм байна. Харин Хендерсоны зүгээс долоо хоногийн 100 мянган фунтын шинэ гэрээ байгуулж чадвал багтаа үлдэх бодолтой байгаа гэнэ.
Гэхдээ одоогийн байдлаар түүний хүсэлтийг багийн зүгээс хэрхэн шийдэх нь тодорхой бус байгаа юм. Хендерсон энэ улиралд "Ливерпүүл"-ийн нэрийн өмнөөс лигийн 30 тоглолтод оролцож, 6 гоол, 8 оновчтой дамжуулалт одоогийн байдлаар өгөөд байна.
Эх сурвалж: www.mminfo.mn