Зуны анхны задгай шоунууд болно

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Зуны анхны задгай шоунууд болно

Өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан энэ зуны анхны шоу тоглолтыг “Sync & D45” хамтлагийн залуус хамтран “UB palace”-ын Open Air-д 19.00 цагт хийх гэж байна. “Чамд зориулъя” нэртэй энэхүү шоунд тус хоёр хамтлагийн залуус уран бүтээлээсээ толилуулан хүүхэд, залуустай нэгэн үдшийг бут авах гэнэ. Харин Сүхбаатарын талбайд 19.00 цагт сүүлийн үед уран бүтээлээ түр завсарлаад улс төржөөд байсан гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан үнэ төлбөргүй тоглолтоо хүргэх юм. Тэрбээр уг тоглолтдоо 21 дарь эхийг бэлгэдэж, 21 хот дуугаа өргөн барих гэнэ. Цаашид 21 аймгаар аялан энэхүү тоглолтоо үзэгчдэдээ хүргэх бөгөөд энэ үеэр тулганы гал бадраах ёслолоо үйлдэхээр төлөвлөөд байгаа аж. Түүний тоглолтыг үзэх хүмүүс үндэсний хувцсаа өмсөж ирэхийг гавьяат дуучин аминчлан хүсч  байсан шүү.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж