Шадар сайд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлов

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Шадар сайд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зочлов

Үндэсний соёл амралтын хүрээлэнд өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд зочилж, тэнд цугласан хүүхэд багачуудад баярын мэнд хүргэлээ. Мөн хүнд нөхцөлд амьдарч байгаа 750 хүүхдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хоёр тоглоом дээр үнэ төлбөргүй тоглох эрхийн бичиг олгосон юм. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэн засч тохижуулсан багийнханд ажлын амжилт хүслээ.

Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэн засах ажил цаашид ч үргэлжлэх юм байна. Ингэхдээ олон нийтээс санал асуулга авч, хоёр дахь шатанд засч тохижуулах талбайг зөвхөн хүүхдэд зориулах уу, эсвэл насанд хүрэгчид  хүүхэдтэйгээ хүрэлцэн ирээд амрах боломжоор хангах уу гэдгийг шийдэх аж. Энэ үед Үндэсний соёл амралтын хүрээлэнг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах боломж бүрдэх гэнэ.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж