“Гал үндэстэн” холбооны морьтон гишүүд хүүхдийн баяраар нийслэлд халтуур хийлээ. Тэдний өрнүүлсэн жагсаал, суулт амжилт ололгүй нутаг буцлаа хэмээн мэдээлж байсан билээ. Харин тэд өнөөдөр “Хүүхдийн соёл амралтын хүрээлэн” болон "Монголын хүүхдийн орд"-ны гадаа талбайд хүүхдүүдэд морь унуулан халтуур хийв. 500-1000 төгрөгөөр ойрхон газар морио унуулан тойруулах тэднээр үйлчлүүлэх иргэд олон байлаа.
Г.Даша