Английн Премьер лигийн 31 дүгээр тойргийн үлдсэн ганц тоглолт өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан "Манчестер Сити" клуб "Кристал Палас"-ын талбайд зочлон тоглож, 2-1 харьцаатай хожигдол хүлээснээр дөрөвдүгээр байр руу унасан юм. Тэд 70 хувьтай бөмбөг эзэмшиж, хаалга руу нийт 22 цохилт гүйцэтгэсэн ч ийнхүү өрсөлдөгчөө барсангүй.
Тоглолтын 34 дэх минутад эзэн багаас Мюррей тооны харьцааг нээсэн бол 48 дахь минутад Панчон нэгийг нэмсэнээр "Кристал Палас" хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан. Харин "Сити"-гээс 78 дахь минутад Яя Туре нэр төрийн ганц гоол оруулсан юм. Ийнхүү бүх тэмцээнийг оролцуулаад сүүлийн 7 тоглолтдоо "Сити"-г хожиж чадаагүй байсан хар цувралаа Алан Пардью зогсоосноор "Кристал Палас" 39 оноотой болж, хүснэгтин 11 дүгээр байрт орж ирсэн бол "Манчестер Сити" 61 оноотой хүснэгтийн дөрөвдүгээр байр руу ухарсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn