Сүхбаатарын талбайг зах болгов

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайг зах болгов

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөрт зориулсан олон сайхан арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж буй ч үүнтэй зэрэгцэн зах ажиллаж байна уу гэмээр сэтгэгдэл төрөхүйц байна.  Чанартай, чанаргүй бэлэгний худалдаа 30-40 метр үргэлжилж, хувь хүмүүсийн хийсэн хавчуургатай талх, зууш,  тэргэнцэр дээрээс зарагдах шорлог, хүүхдийн хувцас, бөмбөлөг, тоглоом, нарны шилний худалдаа гээд янз бүрийн зүйлс л дэлгээтэй харагдана. Тэр ч бүү хэл томчуул шоо тоглуулах нэрийдлээр мөрийтэй тоглоомыг хүүхдүүдэд сурталчлан байлаа. Бас сугалаат худалдаа. Сугалаа бүр хонжвортой хэмээх уран үгсээр хүүхдүүдийг уяраан сугалаагаа борлуулна. Мянган төгрөгийн сугалаанд таван зуун төгрөг таарахад баярласан хүүхэд “Ээж ээ би мөнгө хожлоо” хэмээн хөөрнө. Хяналт шалгалт гэж энд лав алга. Хэн юу хүссэнээ дэлгэн тавиад сурталчлан борлуулна. Жилийн жилд энэ үзэгдэл хүүхдийн баярын сүрийг даран зэрэгцэн оршсоор байх уу.

Г.Даша




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж