Хоолноосоо 51 ширхэг сувд олжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Хоолноосоо 51 ширхэг сувд олжээ

Америк улсын Tennessee мужид амьдардаг Toni Elliott 51 ширхэг сувд олжээ. Toni Elliott өнгөрсөн дөрөвдэх өдөр "Puckett's Boat House" хоолны газарт өдрийн хоол идэж байгаад тэрхүү сувднуудыг олсон байна.

Тэрээр хясаа захиалсан бөгөөд идэж байхад  нь хатуу зүйл мэдрэгдсэнээр хоолоо шалгаж үзсэн аж. Шалгаж үзэхэд өнөөх хатуу юм нь сувд байсан бөгөөд нийт 51 ширхэг сувд хоолноос нь гарчээ.

 "Сувдны үнэ хэд хүрэхийг мэдэхгүй ч энэ бол надад  үнэхээр том аз авчирсан зүйл юм" гэж сувдыг олсон Toni Elliott хэлсэн байна.

Б.БИЛГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж