Вьетнамын сайд нар Хятадад айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.07-нд нийтлэгдсэн

Вьетнамын сайд нар Хятадад айлчилжээ

Вьетнамын коммунист намын дарга Нгуен Фу Чонг

 

Вьетнамын коммунист намын дарга, засгийн газрын сайд нарын хамтаар Хятадад дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Вьетнамын коммунист намын дарга Нгуен Фу Чонг, гадаад хэрэг, батлан хамгаалахын сайд нар болон бусад албаны хүмүүсийн хамт өнөөдөр /IV.7/ Бээжинд айлчлалаа эхлүүлжээ. Айлчлалын зорилго нь газар нутгийн маргаанаас болж зөрчилдсөн харилцааг зөөлрүүлэхэд чиглэсэн аж.

 

Бээжин өнгөрсөн онд олон улсын хооронд газар нутгийн маргаантай Өмнөд Хятадын тэнгист газрын тосны өрөмдлөгийн цамхаг байрлуулсныг Вьетнам хүчтэй эсэргүүцсэн юм. Хятадын газрын тос өрөмдлөгийн цамхаг өнгөрсөн онд газар нутгийн маргаантай тэнгист хоёр сар өрөмдлөгө хийсэн аж. Энэ үеэр Вьетнамд Бээжингийн эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөж, хятад ажилчид, үйлдвэрүүд халдлагад өртсөн билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж