Хүүхдийн соёл амралтын хүрээлэнд өнөөдөр өглөө хөдөлгөөн ихтэй байлаа. Тус төвд Ерөнхий сайд С.Батболд өөрийн биеэр хүрэлцэн очиж чадаагүй боловч, 1500 хүүхэд нэрэмжит бэлгийг нь гардсан юм. Мөн Хүүхдийн соёл амралтын хүрээлэгийн хэд, хэдэн тоглоомонд үнэгүй тоглох эрхийн бичиг гардсандаа хүүхэд, багачууд баяр хөөрөөр дүүрэн байлаа. Тэдгээр 1500 хүүхэд бол асрамжийн төвд хүмүүжиж байгаа болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл байсан юм. Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Монголын сайтуудын холбоо мөн дэмжлэг үзүүлжээ.
Г.Дарь