Хүүхдүүдээ хүндэтгэн буй жолооч нар

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдээ хүндэтгэн буй жолооч нар

Хүүхдийн баяраар замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх тээврийн хэрэгслүүд гэрлээ асааж оролцдог болоод удаж байгаа билээ. Анх 1998 онд эл баярыг тохиолдуулан хүүхдүүдээ хүндэтгэл үзүүлэн зургаадугаар сарын 1-нд бүх жолооч нарт  замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ асааж оролцох тухай захирамж гарч байсан. Харин өнөөдрийг хүртэл жил бүрийн зургадугаар сарын 1-нд эл захирамж бичигдээгүй хууль болон үйлчилсээр байгаа юм. Энэ өдөр заавал  мөрдөх хууль, тогтоол байхгүй ч замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нараас  асуухад хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн гэрлээ асааж оролцож байна хэмээн хариулсан юм. Монголын бяцхан үрстээ нийт жолоочдынхоо өмнөөс баярын тэнд хүргэе.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж