Хэнтий аймгийн Залуучуудын холбооны санаачилгаар залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлын нэг болох орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Шинэ байр-Шилдэг гэр бүл” реалити шоуг зохион байгуулж байна.
Энэхүү шоунд нийт 20 гаруй залуу гэр бүл оролцож эдгээрээс 5 хос нь 2 болон нэг өрөө байрны 30 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөрийн эзэн болох юм. Тус шоуны ерөнхий ивээн тэтгэгчээр Хэнтий аймгийн Ардчилсан нам ажиллаж байна. Тус намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд залуучууд, залуу гэр бүлийг дэмжих ажлын хүрээнд хамтран ажиллаж байгаа гэдгээ Ардчилсан намын удирдлагын зүгээс онцолж байгаа юм.
Тус шоунд оролцогч нар удахгүй буюу 4 сарын 11 нд тодрох бөгөөд энэ өдрүүдэд Ардчилсан нам байгуулагдсан түүхэн өдөр юм. Ойгоо угтаж Хэнтий аймгийн Ардчилсан Намаас олон талт арга хэмжээг зохион байгуулж буй нэг энэ билээ. Тус шоунд оролцогч нар эрдэм мэдлэг, авхаалж самбаа, спорт, энэрэнгүй үйлсийн хүрээнд өөр хоорондоо өрсөлдөж залуу хүмүүсийн мөрөөдөл болсон тохилог шинэ орон сууцанд орох болох нь ээ.
Б.ИРЭХ