Монголын жүдо бөхийн холбооноос Спортын мастер, нэрт дасгалжуулагч Дамбын Гансүхийн нэрэмжит Улсын аварга шалгаруулах багийн тэмцээнийг ирэх долоо хоногт зохион байгуулах гэж байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 15-aнд Спортын төв ордны А танхимд болох бөгөөд олимп, дэлхийн аваргууд тэргүүтэй Монголын шилдэг жүдочид өрсөлдөнө.
Энэ удаагийн тэмцээнийг “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”-ээс хамтран зохион байгуулж байгаа аж.
Б.ЭНХ