
Каннын олон улсын кино наадмын үеэр учир ургуулсан Холливуудын жүжигчин Леонардо Ди Каприо, Блейк Лайвли нар Монакогийн формула 1 уралдааныг үзэж, Френч Ривиерад даруухан амарсан гэнэ. ”Inception” киноны од Леонардо сүй тавьсан найз бүсгүй Бар Рафаэлигээс салж “Gossip Girl” Блейк Лайвлиг дэгээдсэн бололтой. Тэд Газар дундын тэнгисийн Френч Ривиера эргээр алхаж, хамгийн романтик газруудаар зугаалсан гэнэ. Хүүхнүүдийн эрлэг гэгддэг 36 настай Леонардо хүүхнүүд өөрт нь биш, алдар нэрэнд нь л дурладаг гэж ярьж байжээ. Леогийн жинхэнээсээ хайрлах бүсгүйг олох эрэл нь дуусаагүй бололтой.
Н.Энх