Банкнаас хуурамч хувьцаа гарган, 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа “Анод” банкны ТУЗ-ын дарга Н.Энхтөр, гишүүн Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг өчигдөр батлан даалтад гаргасан ч дахин хорихоор болжээ. Тэднийг батлан даалтад гаргасныг нийслэлийн Прокурорын газраас эсэргүүцэж Баянзүрх дүүргийн Ерөнхий шүүгч н.Баатарт хандсан юм. Тэд өчигдөр орой хуралдаж, батлан даалтад гаргах шийдвэрээ цуцлан, цагдан хорих хугацааг нь сунгахаар болсон байна. Учир тэднийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэж үзжээ. Анодын захирлуудыг өнөөдөр 14.00 цагт УМБГ-т ирэхийг дуулгасан байна. Тэндээс Н.Энхтөр, Н.Даваа, Э.Гүр-Аранз нарыг цагдан хорих 461 дүгээр анги руу авч явах юм байна.
С.Отгон