Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдсаны түүхт ой тохиодог. Өнөө жил тус улстөрийн хүчин байгуулагдсаны 25 жил болж байна.
Ойн баярын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд
11:00 – 11:05 Нээлт: Монгол Улсын төрийн дуулал, Хөтлөгч Ш.Баянмөнх
11:05 – 11:20 УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд улс төрийн илтгэл тавина
11:20 – 11:25 АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр үг хэлж, мэндчилгээ дэвшүүлнэ
11:25 – 11:40 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НАН-ын дарга Э.Бат-Үүл үг хэлж, мэндчилгээ дэвшүүлнэ
11:40 – 11:50 АН-ын дэргэдэх байгууллагуудын мэндчилгээ
- Ардчилсан ахмадын холбооны тэргүүн Ч.Банзрагч
- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл
- Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Баттүвшин
11:50 – 12:00 АН-ын дээд шагнал “Чингисийн одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа
12:00 – 13:45 Хүндэтгэлийн тоглолт болох юм байна.
Г.НАРАН