Монголын волейболын холбооны өсвөр үеийнхний Улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд өнгөрөгч бямба гаригт (IV.04) эхэллээ. Энэ сарын 11-ний өдрийг үргэлжлэх тус тэмцээнд хөвгүүд, охидын тус бүр 16 баг өрсөлдөж байна. Тэмцээний ангилал бүрийн эхний найман байр эзэлсэн багууд Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцох эрхийг авах юм.
Хөвгүүд:
“А” хэсэгт Булган, Дорнод, Дундговь аймаг, Баянгол дүүрэг.
“В” хэсэгт Өмнөговь, Говь-Алтай, Өвөрхангай аймаг, “Хасу мегастарс” клуб.
“С” хэсэгт Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар дүүрэг.
“D” хэсэгт Баянхонгор, Ховд, Сүхбаатар аймаг, Багануур дүүрэг.
Охид:
“А” хэсэгт Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймаг, Чингэлтэй дүүрэг.
“В” хэсэгт Хэнтий, Хөвсгөл, Завхан аймаг, Багануур дүүрэг.
“С” хэсэгт Сэлэнгэ, Говь-Алтай, Булган аймаг, Баянзүрх дүүрэг.
“D” хэсэгт Төв, Баянхонгор, Дорнод аймаг, “Хилчин” спорт хорооны баг тус тус өрсөлдөж байна.
Тэмцээний аваргууд ирэх бямба гаригт буюу гуравдугаар сарын 11-ний өдөр тодрох юм.
Ч.БОЛОР