Япон цөмийн аюулыг дутуу үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Япон цөмийн аюулыг дутуу үнэлжээ

Японы газар хөдлөлтийн гамшгийн бүсэд ажилласан НҮБ-ын цөмийн аюулгүй байдлын шинжээчид АЦС-ыг сүйрэлд хүргэсэн цунамийн эрсдэлийг  тус улс дутуу үнэлсэн гэж мэдэгдлээ. Шинжээчид Японы газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй цөмийн алдагдал “маш том сургамж” гэдгийг сэрэмжлүүлсэн байна.  Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчдийн багийнхан Фукушимад ослын  яаралтай мэдээллийн  төв шаардлагатай гэж үзжээ.

НҮБ-ын шинжээчдийн баг Японы Номхон далайн эрэгт Фукушима Даичи АЦС-аас алдагдсан  цацраг идэвхит бодисын хэмжээ ямар байгааг тогтоосон байна.

Тус агентлаг энэ сарын 20-24-нд Вена хотод болох Олон улсын чуулганд цөмийн хямралын талаар илтгэл тавих юм байна. Франц, ОХУ, Хятад, АНУ-ын цөмийн шинжээчдээс бүрдсэн багийг Их Британийн цөмийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн Майк Вейтман удирдсан гэнэ. Газар хөдлөлт, цунамийн уршгаар сүйдсэн Фукушима Даичи АЦС-аас одоо ч цацраг идэвхит бодис алдагдсаар байгаа юм. Японы Ерөнхий сайдын зөвлөх Гоши Хосоно шинжээчдийн дүгнэлттэй танилцаж, цөмийн аюулыг арилгахад шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж