Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон энхрий бяцхан үрсдээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Эх нутгийнхаа энгэрт асах Их монголын үрс та нар минь ачит эцэг, эхийнхээ энэрэл хайр, өгөөмөр сэтгэлд өлгийдүүлэн эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, эрдэм боловсролтой, айх эмээх аюулгүй орчинд өсч торних учиртай.

Ардчилсан Монгол Улсын маань хөгжлийн үндэс болсон эх үрсээ хөгжүүлэн дэмжих нь Ардчилсан намаас авч хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрүүдийн цөм нь байсан, цаашид ч байх болно гэдэгт ардчилсан үзэл бодлыг тууштай эрхэмлэгч ах эгч нар нь итгэлтэй байна.
Эх орны маань ирээдүй болсон хүүхэд багачууд та бүхэндээ баярын мэнд хүргэе. Үрс хойч маань үргэлж жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байх болтугай.

Ардчилсан Нам
2011.06.01

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж