
Хэрэв уг хууль батлагдан мөрдөгдвөл хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцэл илэрхийлэхээр ярилцсан байна. Тэгэхдээ суулт, жагсаал, өлсгөлөн хэлбэрээр бус, нийгмийг цочроох хэмжээний тэмцлийн эрс арга хэмжээ авах талаар хэлэлцжээ. Хэдэн жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийг цуцалж бэлэн мөнгө олгон, мөнгөөр зорчдог болгох гэснийг тэд эсэргүүцэж амаа скочоор наан гинжээр бие биеэ холбож нийслэлийн төв гудамжаар мөлхөө жагсаал хийсэн билээ. Харин энэ удаа нисэх онгоц, төмөр замын хөдөлгөөнд саад учруулах хэмжээнд эсэргүүцэл илэрхийлж магадгүй байгаа аж.
Д.ОЮУН