“Зоос банк”-ыг дампууруулсан гэх хэрэгт холбогдсон Д.Батбаяр, Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Уг хэрэгт мөрдөн байцаалт явуулах хуулийн хугацаа ч дууссан байна. Тэднийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлжээ.
С.Отгон