Өмнөговь
аймгийн Соёлын өдрүүд Улаанбаатар хотноо тавдугаар сарын 29-31-ний
өдрүүдэд үргэлжиллээ. Соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулсан улс,
аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр “Бөхийн
өргөө”-нд боллоо. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Бумбаяр,
М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож,
С.Мөнхбат, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон уг
барилдаанд Увс аймгийн харьяат, улсын харцага С.Мөнхбат түрүүлж, Булган
аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Мөнхсайханы Өсөхбаяр
үзүүрлэлээ. Харин барилдааны их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын
харьяат , "Сүлд" спорт хороо, "Таван хан" дэвжээ, "Ноёд" группийн бөх,
улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаяр, Архангай аймгийн Хашаат сумын
харьяат, “Хангарьд” спорт хороо, “Хатант итнэрнешнл” компанийн бөх,
цэргийн хурц арслан Ч.Санжаадамба нар шалгарчээ.

Б.БАЯСАХ