Баялаг бүтээгчдийн хөдөлгөөний гишүүд дэмжигчид өнөөдөр мэдээлэл хийж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өчигдөр/04.05/ хийсэн мэдэгдлийг дэмжиж байгаагаа мэдэгдлээ.
Баялаг бүтээгчдийн төлөөлөгч гишүүд “Ерөнхий сайдын зүгээс уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах зоримог шийдвэр гаргасанд баялаг бүтээгчид бид таатай хүлээн авч, дэмжиж байна. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалт гацаанд орсноор үндэсний олон зуун ханган нийлүүлэгч компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим нь дампуурсан. Элдэв улстөржилт, хоосон популизм, газар шороо уул усаа хамгаалах гоё нэртэй хөдөлгөөнүүдийн балгаар төсөл хөтөлбөрүүд зогсож, монголчууд хохирч байна. Одоо дахин хүлээж, хүлцэж суух цаг бидэнд байгүй. Тиймээс уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүд шийдэгдэж гацаанаас гарснаар уналтад ороод байгаа үндэсний үйлдвэрлэл сэргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
Д.ЖАРГАЛ