Л.Пүрэвсүрэн, Т.Шимизү нар ноот бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2015.04.06-нд нийтлэгдсэн

Л.Пүрэвсүрэн, Т.Шимизү нар ноот бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт нэг тэрбум иен буюу 16 тэрбум 700 сая орчим төгрөгийн өртөг бүхий ”Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”, “Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурлаа.

“Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх сумын эрүүл мэндийн төв болон сум дундын эмнэлгүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх аж.  Тодруулбал Япон Улсад үйлдвэрлэсэн оношилгооны болон мэс заслын тоног төхөөрөмж, халамж, сувилхуйн болоод эмэгтэйчүүдийн эмчилгээний багаж төхөөрөмж хүлээн авах юм байна. нэхүү төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахын зэрэгцээ хот, хөдөөгийн эрүүл мэндийн үйлчилгээний ялгааг арилгах ач холбогдолтой гэж үзэж буй. Харин

“Ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Туул голын бохирдлын нэг шалтгаан болж буй үйлдвэрүүдээс гарч буй бохир усыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж авна. Ингэснээо усны бохирдолд тулгамдаж буй асуудлыг арилгахад чухал нөлөөтэй  хэмээн онцоллоо.

С.СҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж