Монгол-Оросын хамтарсан мэдэгдэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведев;
"Увс нуурын хотгор" хил дамнасан дархан газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар, Оросын Холбооны Улсын Байгалын нөөц, байгаль орчны сайд Юрий Петрович Трутнев;
Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээрт Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Лувсанвандангийн Болд, Оросын Холбооны Улсын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов;
Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсгэн байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Хэлэлцээрийн протоколд
Монгол Улсын Зам тээвэр,барилга хот байгуулалтын сайд Халтмаагийн Баттулга, Оросын Холбооны Улсын Тээврийн сайд Игорь Евгеньевич Левитин;
Монголын Анагаах ухааны академи болон Оросын Анагаах ухааны академи хооронд эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт Монголын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Монголын Анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Пагважавын Нямдаваа, Оросын Анагаах ухааны академийн Ерөнхийлөгч Иван Иванович Дедов нар тус тус гарын үсэг зурав.
Гарын үсэг зурах ёслол 2011 оны 5-р сарын 31-ний өдөр Кремлийн ордны Ногоолин танхимд боллоо.