УИХ-ын 2015 оны хаврын чуулган нээлтээ хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы индэр дээрээс үг хэллээ. Тэрбээр улс оронд болж байгаа асуудлаар илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр Тавантолгойн төсөл дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Мөн хөрш орнууд болон гуравдагч орнуудай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эрдэс баялгийнхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэх талаар идэвхтэй, санаачлагатай хандахыг уриалав. Мөн энэ удаагийн парламентад нэг жил үлдэж байгааг сануулж, хугацаа бага үлдсэн учраас олон ажил амжуулах хэрэгтэй анхааруулав.
Энэ удаагийн чуулган улс төр, эдийн засаг, нийгэмд хэрэгтэй олон чухал асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээж байна.
Ялангуяа Үндсэн хуулийг өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, Улс төрийн намуудын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөх томоохон даалгаврыг авлаа гэж хэлж болно.
Хаврын чуулганаар УИХ нийт 34 асуудал, хуулийн төсөл хэлэлцэхээр товлоод байгаа. Үүн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай зэрэг анхаарал татсан, олон чухал хуулийн төсөл багтаж байгаа юм.
О.САР