Дэлхийн ноён оргил Эверестийн оргилд амжилттай авирсан уулын спортын ОУХМ Б.Гангаамаа дөнгөж сая "Буянт-Ухаа" нисэх онгоцны буудалд газардлаа. Түүнийг одоо Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзахаар товлосон тул Б.Гангаамаа болон эрэлхэг уулчин эмэгтэйг тоссон хэвлэл, мэдээллийнхэн болон уулын спортынхон Буянт-Ухаагаас ЭМЯ-ыг зорин хөдөллөө.
Сануулахад, ОУХМ Б.Гангаамаа тавдугаар сарын 21-ний өдөр дэлхийн ноён оргил Эверестийн зулайд хүрсэн билээ.
Б.Гангаамаагийн авиралтын талаарх хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагаас
Спортын төв ордны хурлын танхимд болох юм байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.