Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өчигдөр /2015.04.02/ Өвөрхангай аймгийн удирдлагууд, иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэргийг аймгийн Засаг дарга н.Баттогтох болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан, нутаг орны нийгэм, эдийн засгийн талаарх мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлж болох ажлууд болоод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцсан байна.
Нутгийн шуурхай удирдлагын төвийн иргэний танхимд иргэдтэй уулзалт хийж УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоол болон хэлэлцүүлэгт байгаа төслүүдийн талаар танилцуулж, иргэдтэй санал солилцож, иргэдийн асуусан асуултад хариулсан байна.
Энэ үеэр улс төрийн намын тухай, сонгуулийн тухай, Үндсэн хууль болон Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Аймгийн 2 дугаар сургууь, бүсийн эмнэлгээр зочилж, уулзалт хийв. Эмнэлгийн зүгээс БНСУ-тай хамтарч ажиллах болон Улаанбаатар хотоос холбогдох мэргэжил ахиулах сургалт авах талаар хүсэлт гаргаж байв.
Эх сурвалж: evsel.mn