УИХ-ын хаврын чуулган өнөөдөр 11.40 цагт нээлтээ хийнэ. УИХ-ын чуулганы хуралдааны нээлтэд Ерөнхийлөгч үг хэлдэг уламжлалтай.
Харин энэ удаагийн хаврын чуулганд Ерөнхийлөгч үг хэлэхгүй юм байна.
Хаврын чуулганаар УИХ нийт 34 асуудал, хуулийн төсөл хэлэлцэхээр товлоод байгаа. Үүн дотор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улстөрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай зэрэг анхаарал татсан, олон чухал хуулийн төсөл багтаж байгаа юм.
С.СҮРЭН