Өнгөрөгч долоо хоногийн лхагва гариг буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр дэлхийн хэвлэл мэдээллээр олон зугаатай мэдээлэл тарсан билээ. Инээдмийн баярын энэ өдөр бие биенээ хуурах нь түгээмэл болж ирсэн. Харин Их Британий “Метро” сонин нэгэн сонирхолтой мэдээллийг уншигчдадаа “бэлэг” болгон бэлтгэсэн юм. Тэд дэлхийн хамгийн хурдан хүн, Ямайкийн алдарт гүйгч Усайн Болтыг Английн “Манчестер Юнайтед” клубт тоглох гэрээ байгуулахаар болсон талаар мэдээлсэн. Болтыг “М.Юнайтед”-ын улаан өмсгөл өмссөн зургийг эвлүүлсэн оруулжээ. Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт хөлбөмбөг тоглоод өөрийн дэмждэг “Улаан чөтгөрүүд”-ийн өмнөөс ногоон талбайд зүтгэвэл итгэх хүн хэр олон байх бол. Мэдээж тэд удалгүй энэхүү мэдээлэл инээдмийн баярын наргиан гэдгийг уншигчдадаа дуулгасан юм.
Ч.БОЛ