2015.IV.6-2015.IV.12
Хонь: Долоо хоногийн эхлэл сайхан байна. Баяртай үйл явдал тохиож, сэтгэл санаа өөдрөг байх болно. Гэвч долоо хоногийн дундуур бусадтай ойлголцоход хүндрэл үүсч магадгүй. Дээд албан тушаалтан, нөлөө бүхий хүмүүстэй харилцаа тогтоох, ажил, бизнесийн гэрээ байгуулахад пүрэв гариг зүгээр. Хайр дурлалын харилцаанд тааламжтай. Эдгээр өдрүүдэд өөртөө цаг гаргаж, эрүүл мэнддээ анхаараарай. Санхүүгийн байдал сайнгүй байна.
Үхэр: Зорилгоо биелүүлэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Долоо хоногийн эхээр бага зэргийн стресс, мэдэрлийн ядаргаанд өртөж болзошгүй. Аливаа ажил, бизнесийн үйл хэрэгт лхагва, дүрэв гаригууд тааламжтай. Олон эх үүсвэрээс мөнгө орж ирснээр санхүүгийн байдал сайжирна. Хайр дурлалын харилцаанд эргэлт гарч болзошгүй. Долоо хоногийн сүүлээр ажлын ачаалал багасч сэтгэл санаа тайвширна.
Хамтатгах: Бизнесийн үйл хэрэг танаас ихээхэн хичээл зүтгэл шаардана. Энэ долоо хоногийн турш та өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Бусдад туслаж, буян үйлдэж, хандив өгөх зэрэг сайн санааны үйл хэрэгт цаг гаргаарай. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэлт баяр тохиож магадгүй. Долоо хоногийн сүүлээр таны ирээдүйд чухал нөлөө үзүүлэх хүнтэй танилцана. Эрүүл мэндийн байдал сайн байна. Уур бухимдлаа хянахыг хичээгээрэй.
Мэлхий: Сонирхолтой долоо хоног. Ном эрдмийн хүмүүст чухал үе. Бизнесийн зорилго, чиглэлээ өөрчилж, өөр шинэ төслүүдэд хүч үзэхэд таатай. Долоо хоногийн эхээр эрүүл мэндийн асуудал үүсч магадгүй. Үр хүүхэд, гэр бүлдээ цаг гарга. Лхагва гаригт зочин хүлээж авахад бэлдээрэй. Санхүүгийн байдал сайжирна.
Арслан: Амжилттай долоо хоног. Олон хүн хүсэл мөрөөдөлдөө хүрэх олсны үзүүрээс атгаж чадна. Ихэнхи үйл хэрэг танаас хүчин чармайлт шаардахгүй аясаараа бүтэмжтэй байх болно. Хүнд хэцүү нөхцөл байдалд найз нөхөд, гэр бүлийнхэн таныг бүхий л талаар дэмжиж тусална. Зугаа цэнгэл ч таныг орхихгүй. Долоо хоногийн дундуур аваар осолд өртөх, гэмтэж бэртэхээс сэрэмжлээрэй.
Охин: Шинэ долоо хоног энгийн байдлаар эхэлнэ. Гэхдээ долоо хоногийн дундаас сонирхол татсан үйл явдлууд өрнөж эхэлнэ. Ганц бие охиныхонд романтик учралууд олон тохионо. Хосуудын амьдрал аз жаргалтай байна. Санхүүгийн нэмэлт орлого бүрдүүлэх боломж гарч ирнэ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, зүрх, бөөрөө эмчлүүлэх хэрэгтэй.
Жинлүүр: Долоо хоногийн эхнээс эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Бага боловч зовиур, шаналгааг тоолгүй орхиж болохгүй. Энэ долоо хоногт хосууд харилцаандаа онцгой анхаарал хандуулж, ирээдүйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй. Гэр бүл, хамаатан садны дунд чухал тэмдэглэлт баяр тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байгаа нөхцөлд их мөнгөний зарлага гаргах хэрэгцээ таныг хямрааж магадгүй.
Хилэнцэт: Энэ долоо хоногийн турш урам зоригоор дүүрэн байж , аливаа ажлыг түүртэлгүй хийж гүйцэтгэх эрч хүчтэй байна. Хайртдаа таалагддаг зүйлээр нь гэнэтийн бэлэг барьж болох юм. Таны бодолд эргэлдэх олон шинэ санаа долоо хоногийн дундуур хэрэгжиж эхлэх болно. Төлөвлөгөө гаргаж, сахилга баттай ажиллах нь амжилт авчирна. Эрүүл мэндийн байдал эрс сайжирна. Санхүүгийн хүндрэлээс гарах арга замыг хайх хэрэгтэй.
Нум: Долоо хоногийн эхний өдрүүдэд хүртэл ажил ихтэй байна. Гэр бүлийн уур амьсгал тааламжтай байна. Хосын харилцаа романтик оргилуун байна. Долоо хоногийн дундуур өр, авлагатай холбоотой бага зэргийн сэтгэл зовоосон асуудал үүсч магадгүй. Ноцтой өвчлөл байхгүй ч цусны даралт, зүрхний хэмээ тогтмол хянаж байх хэрэгтэй.
Матар: Долоо хоногийн дунд үеэр ажил, бизнесийн нөхцөл байдал өөрчлөгдөнө. Хайр сэтгэлээ илчлэх, романтик харилцаа эхлүүлэхэд долоо хоногийн сүүлч үе тааламжтай. Аливаа үйл хэрэгт сэтгэл хөдлөлд автаж, түргэн шийдвэр гаргах хэрэггүй. Найз нөхөд, гэр бүлээсээ тусламж дэмжлэг хүсч болно.
Хумх: Хайр дурлалын харилцаанд тааламжтай долоо хоног. Таны сэтгэл догдолж, ямар нэгэн сайхан зүйл болохыг урьдаас мэдэрнэ. Тэрхүү гэнэтийн сайхан зүйл долоо хоногийн дундуур тохионо. Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, өөртөө мөнгө зарах боломж гарна. Эрүүл мэндэд бага зэргийн асуудал үүсч магадгүй. Гэр бүлийнхэндээ анхаарал тавиарай.
Загас: Амьдралд тань эерэг, сөрөг өөрчлөлт гарна. Та албан тушаал ахихын хэрээр хийх ажил, хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Энэ нь таньд стресс, бухимдал үүсгэж болзошгүй. Гэр бүлийн харилцаанд ширүүн маргаан дэгдэж магадгүй. Үр хүүхэддээ тавих анхаарлаа нэмэгдүүлээрэй. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эрүүл мэнд сайнгүй.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин