
Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий Консул Б.Энх-Амгалангийн патентийг өчигдөр Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гардуулсан байна. Патентийг гардуулах үеэрээ түүнд Ерөнхий Консулаар ажиллах хугацаанд хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг, даалгавар өгчээ.
Г.Дарь