Оросын теннисчин, фотомодель Анна Курникова Америкийн “Biggest Loser” шоу нэвтрүүлэгт бэлтгэн найз залуу Энрике Эглесист ихэнх цагаа зориулахаар хичээж яваа гэнэ. Дөнгөж 16 настайдаа Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан мэргэжлийн теннисчин Курникова олон жил үерхсэн найз залуу дуучин Энрикетэй Миамид моторт завиар зугаалж яваа нь паппарацийн дуранд өртсөн байна. Хэдэн жилийн өмнө зодог тайлсан Курникова “Biggest Loser” шоуны дасгалжуулагч болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Миами дахь эдлэнгээ 9.4 сая ам.доллараар худалдсан Теннисийн од шоу нэвтрүүлгийн дасгалжуулагч болохыг зөвшөөрсөн нь мөнгө олохтой ямар ч хамаагүй гэнэ. Харин эдлэнгээ худалдсан нь Курникова, Энрике хоёрын олон жилийн үерхэлд шинэ алхам авчирахын тэмдэг гэх хүмүүс байгаа ажээ.
Н.Энх