“Үнсгэлжин” шидэт үлгэр бүрэн хэмжээний кино болж, олон нийтэд хүрч эхлээд буй. Кинонд Үнсгэлжингийн болор шаахайнаас илүү олны анхаарлыг татсан нь үлгэрийн мэт гоёмсог даашинз байлаа. Үнсгэлжингийн даашинзыг урлахад 20 хүн 4000 цаг зарцуулсан байна. Даашинзанд “ид шид”-ийг шингээхийн тулд 10 мянган ширхэг Сваровски шигтгээг шигтгэжээ. Гэхдээ Үнсгэлжин гоёмсог даашинзаа өмсөхийн тулд 20 минут зарцуулдаг гэнэ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Dailymail.co.uk