Сэжигтний тухай мэдээллийг 55 мянган ам.доллараар үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Сэжигтний тухай мэдээллийг 55 мянган ам.доллараар үнэлжээ

 

Найроби, 4 дүгээр сарын 4-ний өдөр.  Кени улсын цагдаагийн байгууллагаас Гарисс дахь их сургуулийн оюутнуудыг алан хядсан таван сэжигтнийг баривчилжээ. Сэжигтнүүдийн нэгийг нийтийн байрны орны доор нуугдсан байхад нь олж баривчилсан байна. Сэжигтэн тус сургуулийн оюутан биш гэдгийг цагдаагийнхан тогтоожээ.

 

Түрэмгийлэгчид "Аш-Шабаб» бүлэгт хамааралтай ба дөрөвдүгээр сарын 2-ны  өдөр дайралт хийсэн юм. Дайралтын улмаас 147 хүн амь эрсдсэн ба үүнээс 142 оюутан, хүчний байгууллагын гурван ажилтан, хоёр хамгаалагч амь эрсэджээ. Нийтдээ 104 хүн шархадсан байна. Тус улсын эрх баригчид түрэмгийлэгчдээс таван хүнийг баривчилсан бөгөөд толгойлогч этгээд өнөөг хүртэл олдоогүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр, энэхүү дайралтыг тус сургуулийн захирал болон өмнө нь ажиллаж байсан багш хамтран үйлдсэн байж болзошгүй. Гэмт этгээдийн тухай мэдээлэл өгсөн болон баривчилсан хүнд  55 мянган ам.долларын шагнал амлажээ.

 

Б.БИЛГҮҮНДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж