“Germanwings”-ийн онгоц Венецид ослын буулт хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

“Germanwings”-ийн онгоц Венецид ослын буулт хийлээ

 

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр  Германы Germanwings авиакомпанийн онгоцоор зорчиж явсан зорчигчдын заримынх нь биеийн байдал муудсаны улмаас Венеци улсад ослын буулт хийжээ. Уг онгоц Ганновероос Рим хот руу чиглэн нисч байсан аж. Зорчигч тээврийн энэхүү онгоц нь Венец хотын нисэх онгоцны буудалд ослын буулт хийх шаардлагатай болсон ба хоёр зорчигчийн бие гэнэт муудсан тул онгоц ослын буулт хийсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ. Одоогоор  яг хэдэн хүний бие муудсан нь тогтоогдоогүй байгаа бөгөөд болсон үйл явдлын илүү дэлгэрэнгүйг дахин судалж байгаа ажээ.

 

Germanwings – компани нь Lufthansa компанид харъялагддаг зорчигч тээвэрлэгч компани юм. Тус компанийн онгоц хэдхэн хоногийн өмнө сүйрсэнтэй холбоотойгоор зорчигчдод айдас төрсний улмаас бие нь эвргүйрхсэн байж магадгүй гэнэ.  

 

Б.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж