Барселоноос Дюссельдорф орох чиглэлийн Германы Germanwings компанийн онгоц гуравдугаар сарын 24-ний өдөр Франц улсын баруун өмнөд хэсэгт осолдож, 150 хүн амь эрсэдсэн билээ. Germanwings авиакомпанийн Airbus А-320 онгоцны сүйрэлд хүний хүчин зүйл нөлөөлсөн талаар улам хүчтэй яригдах болов.
А320 онгоцны хоёр дахь хар хайрцагны бичлэг мөн л онгоцны нисгэгчийн санаатай үйлдлийн улмаас онгоц осолд орсон гэдгийг дахин нотолж байна.
Франц Пресс агентлагийн мэдээлснээр эхний хар хайрцагны бичлэгийг уншихад онгоцны нисгэгч хурдыг санаатайгаар нэмсэн ба онгоцоо албаар доошлуулж уул мөргүүлсэн болохыг нотолсон байна. Хоёр дахь хар хайрцгийг өнгөрсөн мягмар гаригт олсон бөгөөд шинжээчид тэнд үлдсэн дууны бичлэгийг сэргээсэн байна.Мөрдөн байцаалтын явцад осол теракт байсан байж болзошгүй гэсэн таамаглалуудыг эрс үгүйсгэж, Лубиц сэтгэцийн өвчний улмаас онгоцыг санаатайгаар осолдуулсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Б.БИЛГҮҮНДАРЬ