Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баярын нэгдсэн арга хэмжээ Жанжин Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэхүү баярын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний төвийн тэргүүн С.Батболд, Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Д.Алтай болон бусад төлөөлөгчид оролцож байна. Баярын үйл ажиллагаа Хүүхэлдэйн театрын жүжигчилсэн тоглолтоор үргэлжилж байна.
М.Дөл