2014 оны онцлох хүүхэд, “Энэ цагийн эгэл баатар”-аар тодорсон Хэнтийн аймгийн сурагч Ц.Ухаанзаяа охин энэ жил хүмүүнлэгийн үйлсээ үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн оныг “Эх хүүхдэд ээлтэй жил” болгосонтой холбогдуулан бие даасан тоглолт хийж, орлогоор нь Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасаг”-ийн 16 орыг шинэчилсэн юм. Хүмүүнлэгийн үйлсээрээ хүндтэй, хариуцлагатай шагналын эзэн болсон Ц.Ухаанзаяа охин Эрүүл мэндийн салбарт хүмүүнлэгийн ажлаа үргэлжлүүлэхээр сэтгэл шулууджээ. Тэрбээр “Ачийг тань хариулъя” тоглолтоо дөравдүгээр сарын 17-ны өдөр Төв аймагт, дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймагт тоглох юм байна.
М.СУРА