Үйлчилгээний салбарын үзэсгэлэн Делид болно

Хуучирсан мэдээ: 2015.04.04-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний салбарын үзэсгэлэн Делид болно

БНЭУ-ын Үйлдвэр худалдааны яам, Үйлдвэрлэгчдийн холбоо хамтран “Global Exhibition on Services-Үйлчилгээний салбарын олон улсын үзэсгэлэн”-г энэ сарын 23-25-ны өдрүүдэд Шинэ Дели хотноо зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд 40 гаруй орны үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид оролцох бөгөөд 5000 гаруй бизнес эрхлэгчдийг хамарсан ганцаарчилсан уулзалт,сургалт, семинар зохиох ажээ.

Үзэсгэлэнд мэдээлэл харилцаа холбоо, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, үзвэр, үйлчилгээ, эрүүл мэнд, логистик, мэргэжлийн үйлчилгээ, боловсрол, сансар судлал, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн байгууллагууд болон жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцох юм. Ингэхдээ зохион байгуулагч талаас 100м² талбайг үнэ төлбөргүй олгохоор тохиролцжээ. Улмаар  бизнес эрхлэгчдэд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулан, дэлхийд тэргүүлж буй үйлчилгээний салбарын компаниудтай туршлага хуваалцаж, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм.  Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллагууд  энэ сарын 6-ны дотор аж үйлдвэрийн яаманд бүртгэж байгаа юм байна.

М.СОНДОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж