16-тай охин “LV”-гийн нүүр царай

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

16-тай охин “LV”-гийн нүүр царай

Тансаг эдлэлийн “Louis Vuitton” 16 настай оюутан охиныг загварын шинэ нүүр царайгаар сонголоо. Хоёр жилийн өмнөөс загвар өмсч эхэлсэн Ниаша Матонхоз Их Британийн “Elite Model Look” тэмцээнд ялж, “Louis Vuitton” -тэй хамтран ажиллах гэрээ байгуулах болсон байна.

Английн Нортхамптоншир хэмээх жижигхэн хотоос ирсэн сургуулийн охин дүрэмт хувцастайгаа “London Fashion Week SS11”-ийн загварын тайзнаа эгээ л туршлагатай модель шиг алхаж нэртэй загвар зохион бүтээгч нарыг алмайруулсан гэнэ.

Загварын ертөнцөд цоо шинэ өнгө нэмэх залуу хатагтай одоогоор “Louis Vuitton”-ы сүүлийн коллекцийн зураг авалтын ажилд ханцуй шамлан орсон гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж