Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн алдрыг дөрвөн жил дараалан хүртсэн түүхэн дэх ганц хөлбөмбөгч Лионель Месси Аргентиний шигшэ багтаа дуудагдсан ч гэсэн гэмтлийн улмаас Сальвадор, Эквадорын эсрэг тоглолтод оролцож чадалгүйгээр Барселонд эргэн очжээ. Месси Аваргуудын лигт “Манчестер Сити”-гийн эсрэг тоглолтод гэмтэж, улмаар хөл нь хавдсан тул тоглож чадаагүй гэсэн мэдээлэл байгаа. Месси энэ талаар ийнхүү ярьжээ.
“Би Барселонд буцаад ирлээ. АНУ-д хийсэн тоглолтууд миний хувьд баяртай бас гунигтай өдрүүд байлаа. Шигшээ багийнхан маань хоёр хожил авч,сайн ажиллалаа. Харин би хөлийн гэмтэл буюу хавдсан хөлийн улмаас тоглож чадсангүй. Одоо хүртэл хөл өвчинтэй л байна. Гэхдээ би мөдхөн эдгэж шигшээ баг болон “Барселона”-д туслах боломж олдоно гэж найдаж байгаа” гэж Месси өгүүлжээ.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn