Английн Премьер лигийн "Челси" клуб Лондоны өөр нэг баг болох "Арсенал" клубын довтлогч Тео Уолкоттыг авахаар сонирхож байна. Уолкоттын хувьд "Арсенал"-тай байгуулсан гэрээ нь ирэх жилийн зун дуусах бөгөөд гэрээгээ сунгах эсэхийг "Челси" анхааралтай ажиглаж байгаа гэнэ.
Англи довтлогчын хувьд энэ улиралд "Арсенал"-ын нэрийн өмнөөс лигийн ердөө 8 тоглолтод оролцож, 2 гоол оруулсан үзүүлэлттэй байгаа бөгөөд бэртэл, гэмтлийн улмаас нэлээд удаан хугацаанд талбайн гадна байсан юм. Үүнээс болж тэрбээр "Арсенал"-ын гараанд гарч тоглох нь эрс цөөрсөн учир гэрээгээ дуусгаад "Челси"-д ирж болох юм. Одоогоос гурван жилийн өмнө "Цэнхэрүүд" мөн л 26 настай Англи довтлогчийг авахаар сонирхож байсан хэдий ч тухайн үед Уолкотт "Арсенал"-тай гэрээ байгуулж багтаа үлдэж байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn