Баярын арга хэмжээ Найрамдал талбайгаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Баярын арга хэмжээ Найрамдал талбайгаас эхэлнэ

Дэлхийн олон улс орон жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдөр хүүхдийн эрхийн өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч энэ өдрийг эх үрсийн баяр хэмээн, бүх нийтийн амралтын өдөр болгосон байдаг. Өнөөдөр аймгийн удирдлагын зүгээс ямар арга хэмжээнүүд төлөвлөснийг хүргэ. Өнөөдөр 11 цагт Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд хүүхдийн баярын арга хэмжээний нээлт болно. Энэ үеэр аймгийн дарга, удирдлагууд хүүхэд багачуудад зориулан үг хэлэх юм. Мөн алдартай ээжүүд хүүхэд багачуудын ирээдүйн сайн сайхны төлөө цацал өргөх ёслол, үлгэрийн баатруудын аялал зохиогдоно. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүнд нөхцөл дэхь хүүхдүүдэд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын санаачилсан “Сүхбаатар хөгжил” сангаас гарын бэлэг гардуулахаар болжээ. Хүүхдүүд та бүхний сайн мэдэх Соосой бөмбөөлөөгийн хөгжилтэй аялал манай аймагт үргэлжлэх бөгөөд Хас банкны ах эгч нар нь зургийн уралдаан, Хасхүү дүр бүтээх уралдааныг зохион байгуудахаар төлөвлөжээ. Бяцхан хөвгүүдийн тоглох дуртай дүдү машины уралдааныг ч зохиохоо мартаагүй байсан. Үүний зэрэгцээ хүүхдүүдийн дунд спортын тэмцээнийг Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохионо. Мөн Найрамдал талбайд ирж, олон тэмцээнд оролцож, авъяаслаг багачуудын урлагийн тоглолт, үлгэрийн баатруудын аялалыг үзэж сонирхоорой.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж