Ираны засгийн газар Германы Канцлер Ангела Меркелийн хувийн онгоцыг тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэхээс татгалзсан тул хатагтай Меркелийн Энэтхэгт хийх айлчлал хойшиллоо. Германы талаас тус улсад суугаа Ираны элчин сайдаас уг хэргийг тайлбарлахыг шаардаж, Ираны хийсэн үйлдэл нь Герман улсыг үл хүндэтгэсэн хэрэг боллоо хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын холбооноос яриа хэлэлцээрт ямар ч ахиц гарахгүй байгаа Теграны цөмийн хөтөлбөрийн эсрэг тавьсан хоригоо сунгасан явдал нь хатагтай Меркелд зөвшөөрөл олгоогүй шалтгаан байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ Ираны талаас Германы Канцлерт чухам яагаад зөвшөөрөл өгөөгүй тухайгаа тайлбарласан албан ёсны мэдэгдлийг хараахан хийгээгүй байгаа ажээ.
Б.Энхцэцэг