Уильям, Кэйт нар Канадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

Уильям, Кэйт нар Канадад айлчилна

Кэмбрижийн гүн Уильям гэргий Кэйтийн хамт Канад улсын найман хотод айлчлахаар төлөвлөжээ. Тэдний айлчлал зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 8-ны өдрүүдэд үргэлжилнэ. Уг айлчлал нь шинэхэн гэрлэсэн хосын хилийн чанадад хийж буй анхны айлчлал болох юм. Кэмбрижийн гүнгийн айлчлах тов нь тодорхой болсон хотуудын тоонд Куэбик, Гатино, Монтриал зэрэг орж байна.

Түүнчлэн хосууд Канадын зүүн хэсэгт байрлах Хунтайж Эдвардын арал болон баруун хойд хэсгийн гол хот болох Йелловнайф зэрэгт зочлох юм. Айлчлалын үеэр Канадын нисэх хүчин Кэмбрижийн гүн, гүнгийн эхнэрт үйлчлэх бөгөөд улмаар хосууд Канадад хийх айлчлалаа өндөрлөөд АНУ-ыг зорих аж.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж