Энэтхэгийн зүүн хойд хэсгийн Ассам мужид даваа гаригийн орой хуримын үдэшлэгт оролцохоор явж байсан автобус осолдож, 25 хүн амиа алджээ. Автобусны зорчиж явсан модон гүүр гэнэт нурснаас автобус гол руу унаж осолдсон байна.
Тосгоны иргэд яаралтай тусламж дуудсаны дүнд зургаан иргэнийг эсэн мэнд гаргаж авчээ. Уг автобусанд 40 орчим хүн сууж явсан гэсэн мэдээлэл байгаа бөгөөд усанд сураггүй алга болсон иргэдийг хайх эрлийн ажил одоо хүртэл үргэлжилсээр байна. Энэтхэг улсад автобусны осол гарах нь олонтаа тохиолддог бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн биш байдал, жолоочийн анхаарал сэрэмжгүй байдлаас үүдэж жил бүр хэдэн мянган хүн гэмтэж бэртдэг ажээ.
Б.Энхцэцэг