“Duran Duran” тоглолтоо хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.01-нд нийтлэгдсэн

“Duran Duran” тоглолтоо хойшлуулав

Английн шинэ урсгалын хамтлаг “Duran Duran” Их Британи дахь тоглолтоо хойшлуулжээ.  Хамтлагийн дуучин хоолойны өвчнөө  эмчлүүлж буй Дуучин Саймон ЛеБонд эмч нь хоолойгоо түр амраахыг зөвлөсний дараа ийм  шийдвэр гаргасан байна. “Duran Duran”  Лондон, Кардифф, Манчестер, болон Ньюкастл зэрэг хотуудад хийхээр төлөвлөж байсан тоглолтоо хойшлуулсан ч тасалбарыг нь худалдаж авсан шүтэн бишрэгчиддээ тасалбараа хадгалж байхыг  хүссэн гэнэ.

Хамтлагийн албан ёсны вэбсайтад “Тоглолтоо хойшлуулсан нь та бүхэнд ямар хэцүү байгааг бид ойлгож байна. Гэвч бид та бүхэнтэйгээ удахгүй уулзаж, гайхалтай дуугаараа бэлэг барина” гэжээ. Саймон ЛеБоны эмчилгээ дууссаны дараа  “Duran Duran” хамтлаг зургадугаар сарын эхээр тэд Берлинээс тоглолтоо эхлэх ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж